СЭЗИС - Бүтээлийн сан

Финтек-д суурилсан зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломж, арга зам /ХХБ-ны ЖДҮ-н зээлийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Ганболд, Нямсүрэн
dc.date.accessioned 2018-10-31T02:43:52Z
dc.date.available 2018-10-31T02:43:52Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1036
dc.description.abstract 21-р зууны техник технологийн хөгжил дэвшил бидний амьдралын хэв маягийг хурдацтай өөрчлөхөөс гадна, бизнес эрхлэгчдийн хувьд өмнөх арга барил, ажиллах зарчмаа шинэ нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх, өмнөхөөс илүү бүтээлч, шинэлэг байхыг шаардаж байна. Ухаалаг гар утасны асар хурдтай хэрэглээг даган хүмүүсийн цаг завыг хэмнэсэн олон боломжийг финтек бий болгоод байна. Санхүүгийн үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хүмүүст олон янзын үйлчилгээг хялбар шуурхай хүргэдэг болжээ. Финтек бол үнэхээр шинэ довтолгоо бөгөөд цаг завгүй орчин үеийн хүмүүс элдэв дараалал, хүнд суртлаас ангид байх санхүүгийн үйлчилгээг бий болгож байгаа ба тасралтгүй хөгжсөөр байгаа юм. Монголчууд бидний хувьд финтекийн хөгжлөөс мобайл банк, и-баримт, зээлийн карт, интернэт банкны үйлчилгээг идэвхтэй хэрэглэж ирсэн боловч “Зээлийн үйлчилгээ”-г гар утаснаасаа авах боломж хязгаарлагдмал байсаар байна. Финтек зээлийн компаниуд банк санхүүгийн байгууллагуудыг орлох эсэх нь салбарынхны анхаарлыг татаад байна. Зарим судлаачдын үзэж буйгаар, финтекүүд банкийг орлох хэмжээнд өргөжин томорч чадахгүй бөгөөд өөрсдөө ч банкуудын мөрддөг хууль дүрэм журамд хүлэгдэхийг хүсэхгүй байгаа. Харин зөвхөн банкуудын ашгаас хуваалцах сонирхолтой гэж үзэж байна. Харин салбарын зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар банкны зах зээлд бодитойгоор нөлөө үзүүлж эхэлсэн финтекээс эмээж, сандарч байгаагаа нуухгүй байгаа юм. Тиймээс энэхүү өрсөлдөөний шинэ нөхцөл байдалд анализ, үнэлэлт дүгнэлт өгч, банкны зүгээс баримтлах бодлого зарчмаа тодорхойлох шаардлага бий болоод байна. Үүсээд буй нөхцөл байдалд олон улсын болон дотоодын салбарын нөхцөл байдлыг харьцуулан судалж, арилжааны банкуудын хандлагыг тандах аргаар жижиг дунд зээлийн үйлчилгээнд нэвтрүүлсэн финтекийн инновацилаг шийдэлд дотоодын зах зээл бэлэн эсэх, Монгол Улсын банк санхүүгийн байгууллагуудын хувьд шилдэг туршлага болж чадах эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо. en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject peer-to-peer en_US
dc.subject платформ en_US
dc.subject банк en_US
dc.subject зээл en_US
dc.subject финтек en_US
dc.subject жижиг дунд үйлдвэр en_US
dc.subject зээлийн үйлчилгээ en_US
dc.title Финтек-д суурилсан зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломж, арга зам /ХХБ-ны ЖДҮ-н зээлийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах