СЭЗИС - Бүтээлийн сан

"Үйлчилгээний чанарт ажилтны биеийн хэл нөлөөлөх нь" /Банкны салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сономдорж, Норжинлхам
dc.contributor.author Эрдэнэсүрэн, Сайнхүү
dc.date.accessioned 2018-10-31T02:37:54Z
dc.date.available 2018-10-31T02:37:54Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1034
dc.description.abstract Бизнесийн тэр тусмаа үйлчилгээний байгууллагын хувьд сэтгэл ханамжгүй харилцагч нэгээр нэмэгдэхэд цаашид гарч болох хор хохирлыг хэмжихэд маш хэцүү. Тэр тусмаа үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хангаж ажиллах шаардлагатай байдаг “Банкны салбар”-ын хувьд харилцагчийн сэтгэл ханамжит байдлыг хангах, харилцагчийн гомдолгүй ажиллах тал дээр түлхүү анхаарч ажилладаг билээ. Үйлчилгээний ажилтны ажлын чанарт нөлөөлж байдаг “харилцаа”-г үгэн болон үгэн бус хэмээн хувааж, үүнээс үгэн бус харилцааны ач холбогдлыг үнэлэх, цаашид банкны үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд хэрхэн ашиглах талаар санал зөвлөмж боловруулах нь энэхүү судалгааны гол зорилго байлаа. Энэ зорилгын хүрээнд үйлчилгээний чанар гэж юу болох, үйлчилгээний чанар болон харилцагчийн сэтгэл ханамжийг хэрхэн үнэлдэг талаарх онол арга зүйн судалгаа, үгэн бус харилцааны талаарх онолын ойлголтуудад тулгуурлан арилжааны банкны үйлчилгээний чанарт үгэн бус харилцаа, түүн дотроо “биеийн хэл” нь онцгойлон нөлөөлж чадаж байгаа эсэхийг практик судалгааны аргаар тодруулахыг хичээв. Судалгаанд харилцагчийн сэтгэл ханамжийн индекс, каногийн загвар, үйлчилгээний чанарын доголдлын GAP загвар болон Розенбергийн загвар, SERVQUAL загваруудыг тус тус ашиглаж үр дүнг боловсрууллаа. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject харилцагч en_US
dc.subject банкны ажилтан en_US
dc.subject харилцагчийн сэтгэл ханамж en_US
dc.subject биеийн хэлний элементүүд en_US
dc.subject биеийн хэл en_US
dc.subject үйлчилгээний чанар en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.title "Үйлчилгээний чанарт ажилтны биеийн хэл нөлөөлөх нь" /Банкны салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах