СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах нь /барилгын салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Санжмятав, Өнөржаргал
dc.contributor.author Амарбаатар, Намуун
dc.date.accessioned 2018-10-31T02:32:50Z
dc.date.available 2018-10-31T02:32:50Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1033
dc.description.abstract Барилгын салбар бол улс орны бүтээн байгуулалт, үндэсний хөгжил, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдалтай холбоотой онцгой салбар юм. Манай орны хувьд цахилгаан эрчим хүчний урьдчилсан хүчитгэсэн бетон шонгийн үйлвэрлэл эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид нь улирлын нөлөөллөөс бий болох бизнесийн эрсдэл ихтэй байдгаас тухайн барилгын салбарт үйлчилгээ явуулдаг байгууллагуудын ихэнх нь бизнесийн үйл ажиллагаа тогтмол явуулж чаддаггүй санхүүгийн хувьд тогтворгүй байдалд хүрдэг байна. Бизнесийн байгууллагуудад гадаад орчны шууд ба шууд бус нөлөө, байгууллагын удирдлагын менежментийн алдаа, ирээдүйн төлөвлөлт зөв хийгдээгүйгээс шалтгаалан үйл ажиллагааны доголдол үүсэн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй тулгарч улмаар дампуурахад хүргэж байгаа нь барилгын салбарын бетон үйлдвэрлэгч компаниудад ч тохиолдож байгааг статистик тоо баримтаас харж болно. Салбарын хүрээнд тулгамдаж байгаа санхүүгийн тогтворгүй байдлыг арилгахын тулд санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг тодорхойлон компаниудын өдөр тутмын үйл ажиллагааг мөнгөн хөрөнгөөр цаг хугацаанд нь хангах, зохистой зарцуулах, бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн үр ашгийн нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааг явуулах санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Судалгааны ажлын үр дүнд энэхүү салбарын компаниудын санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ салбарын бодлого төлөвлөлт, улирлын нөлөөллийг тооцон мөн тухайн бизнесийн байгууллагын стратеги төлөвлөлтөнд нийцсэн, барилгын салбарын онцлогт тохирсон санхүүгийн төлөвлөлтийг хийснэээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой байгаа нь харагдаж байна. Аливаа бизнесийн байгууллага нь эцсийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавихад санхүүгийн төлөвлөлт зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ өөрийн байгууллагын онцлогт тохирсон, бизнесийн орчинтой уялдан үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгосон зөв төлөвлөлтийг хийх нь хамгаас чухал байна. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject портер 5 хүчин зүйлийн шинжилгээ en_US
dc.subject барилгын салбар en_US
dc.subject санхүүгийн шинжилгээ байгууллагын төлөвлөлт en_US
dc.subject бизнесийн шинжилгээ en_US
dc.subject санхүүгийн удирдлага en_US
dc.subject санхүүгийн төлөвлөлт en_US
dc.title Компанийн санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах нь /барилгын салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах