СЭЗИС - Бүтээлийн сан

ББСБ-уудын үр ашгийг дээшлүүлэх арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Шагдар, Батцэнгэл
dc.contributor.author Баясгалан, Уянга
dc.date.accessioned 2018-10-31T02:29:37Z
dc.date.available 2018-10-31T02:29:37Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1032
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь 2013 оноос 2017 оны хооронд Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-уудын үр ашгийг хэмжин, үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн, эрэмбэлж ББСБ-уудын үр ашгийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулахад чиглэгдсэн билээ. Шинжилгээний үр дүнд Монгол улсын банк бус санхүүгийн салбарын оролцогчдыг аварга, том, дунд, жижиг болон бичил ББСБ хэмээн ангилсан ба эдгээр ангилал бүр нь харилцан өөр өөр үр ашигтай байгаа юм. Том ББСБ-ууд нь хамгийн үр ашигтай ажиллаж байгаа бол жижиг ангиллын ББСБ-ууд хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Мэдээж тэднийг үр ашиггүй байдалд хүргэж буй хувьсагчид нь харилцан адилгүй билээ. Ерөнхийд нь авч үзвэл ББСБ-уудын үр ашгийг нэмэгдүүлэхэд хамгийн их эерэгээр нөлөөлж буй хүчин зүйлс нь хүүний бус орлогын өсөлт болон нийт активын өсөлт байна. Харин үр ашгийг нэмэгдүүлэхэд хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс нь боловсон хүчний зардал ба хүүний зардал гэсэн үр дүн гарсан билээ. Үр ашгийг нэмэгдүүлэхэд хамгийн их эерэгээр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь хүүний бус орлого гэсэн үр дүн гарсантай холбоотойгоор нийт ББСБ-уудын хувьд хамгийн үр ашигтай бүтээгдэхүүнийг илрүүлэх шинжилгээг явуулсны үр дүнд хамгийн үр ашиг бүхий бүтээгдэхүүнүүд нь итгэлцэл, санхүүгийн зөвлөгөө байсан юм. Цаашлаад ББСБ-уудын үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлсийн эрэмбэ болоод бусад хөгжсөн орнуудын хувьд банкны бус санхүүгийн компаниудын трендийг судалсны үндсэнд үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг боловсруулсан билээ. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject стратеги en_US
dc.subject өгөгдөл дугтуйлах шинжилгээ en_US
dc.subject тренд en_US
dc.subject техник үр ашиг en_US
dc.subject ангилал en_US
dc.subject зардлын үр ашиг en_US
dc.subject нөлөөлөх хүчин зүйлс en_US
dc.title ББСБ-уудын үр ашгийг дээшлүүлэх арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах