СЭЗИС - Бүтээлийн сан

АРИЛЖААНЫ БАНКНЫ СВИФТ СҮЛЖЭЭНД ХИЙГДЭХ ТӨЛБӨР ТООЦООНЫ ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Энхбаяр, Тамир
dc.date.accessioned 2018-10-25T09:16:31Z
dc.date.available 2018-10-25T09:16:31Z
dc.date.issued 2018-10-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1024
dc.description.abstract Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр хийгдэж байгаа бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ болон бүх төрлийн сургалт, жуулчлалын төлбөрийг бэлэн мөнгөнөөс гадна бэлэн бус төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөр тооцооны системээр дамжуулан гүйцэтгэдэг. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тогтвортой байдал нь хууль эрхзүйн дүрэм, стандартад бүрэн нийцсэн эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах комплайнсын нэгжийн үр дүнтэй үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Комплайнсын нэгж зорилгоо биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа сайжруулах, эрсдлийн үнэлгээг тогтмол хийлгэн баталгаажуулалтаар хангах зайлшгүй шаардлага тулгардаг. Гадаад төлбөр тооцоо болон эрсдэл хариуцсан нэгж нь стандарт болон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын 40+9 зөвлөмжийн дагуу бүрэн нийцэж ажиллахгүй байдлаас шалтгаалж, улс орон мөнгө угаах эрсдэлтэй бүс болох, арилжааны банк торгууль төлөх, олон улсад нэр хүндээ алдах ч боломжтой байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд журам зааврыг мөрдөөгүй, зөвлөмжид бүрэн нийцэж ажиллаагүй байдал илэрсэн явдал нь манай улс 2017 оны олон улсын мөнгө угаалтын эрсдлийг үнэлэх Европын холбооны нэгдсэн тайланд хар жагсаалтанд багтах гол хүчин зүйл болсон байна. Мөнгө угаах терроризмтой тэмцэх, санхүүгийн хориг тавих эрх бүхий олон улсын хэд хэдэн байгууллага байдаг бөгөөд манай улсын хувьд гишүүн орноор элсэн, дүрэм журмыг нь дагаж мөрдөх үүрэгтэй байгууллага нь ФАТФ юм. Иймд төлбөр тооцооны систем нь эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн салшгүй чухал хэсэг нь юм. Зах зээл дээр шинээр үүсч байгаа санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мэдээллийн технологийн хөгжил, дэвшил нь төлбөрийн шинэ хэрэгслүүд үүсч бий болоход нэлээд түлхэц болж байна. Арилжааны банкуудын свифт сүлжээнд хийгдэж буй гадаад төлбөр тооцоо нэмэгдэж байгаатай холбоотой гарч байгаа эрсдэл бүхий кейсүүдийн төрөл хэлбэр өөрчлөгдсөөр байна. Өөрөөр хэлбэл, гадаад төлбөр тооцооны шилжүүлгийн үйл ажиллагаатай холбоотой харилцагчийн нэхэмжлэх хакердах, нэг улс руу төлбөр тооцоо хийхэд гуравдагч орноор дамжуулах, улс хоорондын хил дамнасан мөнгөн гүйлгээ учир эргээд төлөгдөхгүй байх, энэ нь цаг хугацааны болоод эд хөрөнгө алдах эрсдэл өсөх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй харилцагдын сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирох үндсэн шалтгаан болоод байна. Иймд судлаачийн зүгээс арилжааны банкуудад Санхүүгийн Мэдээллийн Албаны зөвлөмжийг хэрэгжүүлж, эрсдлийн шинжээч, төлбөр тооцооны мэргэжилтэн нар үйл ажиллагааг ФАТФ-ын 40+9 зөвлөмжид бүрэн нийцүүлэх арга замыг тодорхойлох, улмаар эрсдлийг бууруулах боломжийн талаар судалсан. Судалгааны ажлын 1-р бүлэгт олон улсын худалдаа төлбөр тооцооны тухай ойлголт, свифт сиситем болон мөнгө угаалт санхүүгийн гэмт хэргийн талаар тодорхойлж, комплайнсын нэгж, төлбөр тооцооны хэлтэс эрсдлийг үнэлэх үүргийн талаар ойлголт авсан. Мөн ФАТФ-ын арилжааны банкны эрсдлийн үнэлгээтэй холбоотой стандартууд, тэдгээртэй холбоотой практик кейсүүдийг дэлгэрүүлэн судалсан. 2-р бүлгийн арилжааны банкуудын өнөөгийн байдлын судалгаагаар гадаад төлбөр тооцооны тоо баримт, төлбөрийн систем болон төлбөр тооцоонд үүссэн кейс, технологи, дата зэргээс шалтгаалан шинэ шинэ эрсдэлүүд бий болсон зэрэг үүнд комплайнсын нэгжийн үйл ажиллагаа сайжрах шаардлага тулгамдаж байгаа нь тодорхойлогдсон. Мөн 2018 оны эрсдлийн үнэлгээний тайлангаар Монголын арилжааны банкууд комплайнсын суурь тавигдаж байгаа гэж үнэлэгдэн хар жагсаалтаас сааралруу шилжсэн тул цаашид цагаанд орохын тулд комплайнсын нэгж чухал үүрэг гүйцэтгэх ба шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. Монголын арилжааны банкуудын эрсдлийг удирдах нэгжийн өнөөгийн байдлыг тодорхойлох судалгааны үр дүнд үйл ажиллагааны эрсдлээс ялгагдаж, ФАТФ-ын зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж, харилцагч болон банк эрсдлээс хамгаалах эхлэл тавигдсаныг харуулж байна. Банкуудад мөнгө угаалттай холбоотой стандартуудын хэрэгжилтийг үнэлэх анкет, асуулгын судалгааны үр дүн хангалтгүй буюу 14%-тай гарсан ба олон улсын судалгааны үр дүнгээр хар жагсаалтруу буцаж орох боломжтой байгаа нь яаралтай үйл ажиллагаандаа эрсдлийг бууруулах арга зүй нэвтрүүлж, үр дүнд нь сайжруулалтын санал, санаачлага, зөвлөмж гарган, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй байна.Судалгааны сүүлийн хэсэгт сэжигтэй гүйлгээтэй холбоотой олон улсын шилдэг туршлага, гарын авлагууд, бусад банкны нэвтрүүлсэн арга, аргачлалтай танилцсаны үр дүнд эрсдлийг бууруулах арга замыг тодорхойлсон. Манай улсын нөхцөлд гадаад гуйвуулга хийх үйл явц болон хаана нь ямар төрлийн эрсдэл тулгарч буй дээр үнэлгээний загвар боловсруулж, өөрийн ажиллаж байгаа ХХБ-ны гадаад гүйлгээнд оролцогч талууд дээр үнэлгээг хийж, холбогдох санал, зөвлөмжийг хүргүүлсэнээр судлаач нь судалгааны ажлын гол зорилгодоо хүрсэн. Түлхүүр үгс: Гадаад төлбөр тооцоо, гадаад төлбөр тооцооны эрсдэл, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, комплайнсын газар, ФАТФ en_US
dc.subject Bank, Risk en_US
dc.title АРИЛЖААНЫ БАНКНЫ СВИФТ СҮЛЖЭЭНД ХИЙГДЭХ ТӨЛБӨР ТООЦООНЫ ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах