Хураангуй:
Сүүлийн 10 гаруй жилийн турш Монголд аялал жуулчлалын
салбар тэр дундаа 3-с дээш одтой олон улсын сүлжээ зочид буудлууд жил
дараалан нээлтээ хийж байна. Монгол улсын аялал жуулчлалын салбар улирлын
чанартайгаас шалтгаалан өрөө дүүргэлтийн хувь улирал тутам хэлбэлзэлтэй
байдаг боловч түүнийг тооцоолон ихэнх зочид буудлууд casual dining-аас
эхлүүлээд өндөр зэрэглэлийн ресторануудаа амжилттай ажиллуулж байна. Энэ
нь Монгол улсын зах зээлийн хэмжээ (хүрээ) бага, зочид буудлын үйлчлүүлэгчдийн
тооны цөөн байдалтай салшгүй холбоотой ч олон улсын ихэнх зочид буудлууд
байрлал, өрөөний стандартаас гадна ресторан гэсэн тусдаа брэнд гарган
түүгээрээ зочдыг татдаг. Монгол улсын хувьд зочид буудлын дэргэдэх паб
ресторан болон цагийн хязгааргүй буфет ресторан ажиллуулдгаараа Шангри-Ла
Хотел Улаанбаатар бусдаасаа ялгарч чадаж байна. Монголдоо анхдагч гэж
хэлж болох олон улсын таван одтой зочид буудлын сүлжээ нээгдсэнээр монголын
зах зээл дээрх ямар төрлийн үйлчлүүлэгчдийг нэр хүнд үйлчилгээгээрээ татаж,
тэдний зан төлөвт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалж шинжлэх.