СЭЗИС - Бүтээлийн сан

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын энтрепренершипийн талаар судлах хүсэл ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Банзрагч, Нандин-Эрдэнэ
dc.contributor.author Энх-Амгалан, Дуламсүрэн
dc.date.accessioned 2018-08-31T02:30:17Z
dc.date.available 2018-08-31T02:30:17Z
dc.date.issued 2018-08-31
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1012
dc.description.abstract “СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын энтрепренершипийн талаар судлах хүсэл ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах судалгаа” эрдмийн ажлын зорилго нь “СЭЗИС-ийн оюутнуудын энтрепрешипийн талаар судлах болон бизнес эхлүүлэх хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг мөн түүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна гэдгийг тодорхойлоход оршино. Мөн энэ төрлийн хичээлийг сонголтоор судлах хүсэлтэй байгааг тодруулах зорилготой байв. Эмпирик судалгааг 376 оюутнаас өгөгдөл цуглуулан, боловсруулахдаа IBM SPSS STATISTICS 23.0 программ ашиглан тооцсон. Ингэхдээ анкетын судалгааны өгөгдлүүдийн буюу хувьсагчдын найдвартай байдлыг Кронбахийн альфа коэффициентээр шалгасан болно. Судалгаанд 19 болон 21 ба түүнээс дээш настай оролцогчид хамгийн өндөр буюу 29 хувийг эзэлсэн. Судалгаанд оролцогчдын курсын хувьд хамгийн өндөр нь нэгдүгээр курсийнхэн 40 хувьтайгаар хамрагдсан байна. Мөн бусад курсуудын оюутнуул ойролцоо хувиар оролцсон. “Энэ нь надад их мөнгө олох боломжийг олгоно” гэсэн хариулттай тийм ч их санал нийлэхгүй байгаа хэдий ч “Энэ нь карьерын хувьд намайг илүү сорих болно” гэсэн хариултанд хамгийн ихээр санал нийлсэн байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэх нь мөнгө олохоос илүүтэй карьераа өөрөө босгох боломж гэж оюутнууд харж байж болох юм. Стартап болон энтрепренершипийн үндэс хичээл сонголтоор нэмэгдвэл сонгон суралцах оюутнууд нийт судалгаанд хамрагсдын 73 хувийг эзэлж байна. Харин эргэлзээтэй байгаа буюу сонгон суралцах эсэхээ мэдэхгүй байгаа нь 376 хүний 20 хувийг эзэлж байгааг энэхүү үр дүн харуулж байна. Энтрепренершипийн талаар судлах хүсэл эрмэлзэл болон бизнес эрхлэх сэдэл нь эерэг 0,223 хамааралтай. Энтрепренершипийн талаар судлах хүсэл эрмэлзэлд ерөнхий ойлголтоо үнэлж буй түвшин нь эерэг 0,243 хамааралтай. Зан төлөвт чиглэсэн эерэг хандлага болон энтрепренершипийн талаар судлах хүсэл эрмэлзэл нь эерэг 0,429 хамааралтай. Зан төлөвт чиглэсэн сөрөг хандлага нь энтрепренершипийн талаар судлах хүсэл эрмэлзэлтэй хамааралгүй гарсан байна. Сэдэлд/бизнес эрхлэх/ эерэгээр нөлөөлөгч хүчин зүйлс нь энтрепренершипийн талаар судлах хүсэл эрмэлзэлтэй эерэг 0,494 хамааралтай. Сэдэлд/бизнес эрхлэх/ сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлс нь энтрепренершипийн талаар судлах хүсэл эрмэлзэлтэй сөрөг 0,173 хамааралтай учир таамаглал няцаагдаж байна. Суралцаж буй мэргэжил нь бизнес эхлүүлэхийг хүсэж буй шалтгаантай санал нийлэх байдалтай хамааралтай гэдгийг харж болно. Бизнесийн удирдлагын чиглэлээр буюу бизнесийн менежмент мэргэжлийн хөтөлбөрт суралцдаг оюутнууд бусад мэргэжлийн хөтөлбөртэй харьцуулахад хамгийн өндөр хувиар энтрепренершипийн талаар хичээл сонголтоор нэмэгдвэл сонгон суралцах хүсэлтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. en_US
dc.subject Энтрепренер, энтрепренершип, бизнес эрхлэх хүсэл. en_US
dc.subject энтрепренершип en_US
dc.subject бизнес эрхлэх хүсэл en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject СЭЗИС оюутнууд en_US
dc.subject карьер en_US
dc.title СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын энтрепренершипийн талаар судлах хүсэл ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах