Хураангуй:
Аливаа улс орны нийгэм, эдийн засагт тулгарч буй асуудлыг төр дангаараа шийдвэрлэх нь үр ашиг муутай байх болсонтой холбогдуулан төр, хувийн хэвшлийн түншлэлийг анхааран дэмжиж эхэлсэн байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд 1990-ээд оны эхэн үеэс төр, хувийн хэвшлийн түншлэл хөгжиж эхэлсэн бөгөөд нийгмийн ач холбогдол бүхий олон асуудлыг хамтран шийдвэрлэсэн шилдэг туршлагууд байдаг. Манай улсад 2009 оноос эхлэн эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн учир хөгжлийн шатандаа явж байгаа юм. Тиймээс судалгааны ажлын зорилго нь төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юу болох, Монгол улсад төр, хувийн хэвшлийн түншлэл өнөөдөр ямар байгаа, тэдгээр нь хоорондоо хэрхэн хамтарч ажилладаг, түншлэлийн хүрээнд хийгдсэн ажлууд, тэдгээрийн хамрах хүрээ, өнөөгийн байдлыг үнэлэн, цаашид анхаарах асуудлыг тодорхойлон сайжруулах арга замыг санал болгох юм. Дээрх асуудлыг тодорхойлохын тулд Монгол улсад Концессын хууль батлагдсанаас хойш нийт хэдэн тооны, ямар төрлийн гэрээ хийгдсэн, тэдгээрийн төлбөр болон эргэн төлөлтийн хугацааг авч үзэн судалгаа хийнэ.