dc.description.abstract |
Дотоод хяналт гэдэг нь байгууллага тавьсан зорилт болон зорилгодоо хүрэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж буй бүх төрлийн үйл ажиллагаа юм. (МПОУС, 2001-1)
Улсын секторын дотоод хяналтын зорилго нь төсвийн хөрөнгийн ашиглалт зарцуулалтын зохистой байдалд хуулийн хэрэгжилт мэдээллийн үнэ зөв байдлыг бий болгох , нөөцийн үр дүн өгөөжийг нэмэгдүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Улсын секторын хяналтын тогтолцооны субьект нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа юм. Засаглал гэдэг нь тухайн байгууллагыг хянан удирдах, шалгах, удирдан чиглүүлэх хэрэгсэл юм. Засаглалын ерөнхий зохион байгуулалт нь сайн засаглалыг бий болгох зорилго бүхий удирдлагын удирдан чиглүүлэх хянах, шийдвэр гаргахдаа ил тод, шударга байдал, хариуцлагын нэгдлийг хангасан байхад оршино
Байгууллагын тогтвортой ажиллах нэг нөхцөл болсон эрсдэлийн түвшинд үнэлэлт өгөхөд чиглэсэн шалгалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалт гэнэ. Энэ нь орчин үеийн шинэ чиглэл юм.
Дотоод хяналтын талаар зах зээлийн орнуудад хэрэглэж байгаа онолын загваруудын нэг бол COSO ба COCO загварууд юм
• Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал
• Үйл ажиллагааны үр дүнтэй бай үр ашигтай байдал
• Үйл ажиллагаандаа холбогдох хууль дүрмүүдийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянаж, энэ талаар удирдлагуудад үндэслэлтэй баталгаа гаргаж өгөх үйл ажиллагаа юм. (Г.Гантулга,Аудит,2012)
Төсөв, ХНХЯамны салбарын төсөвийн өнөөгийн байдал. Төсөв нь нэг жилийн хугацаанд татвараар хуримтлуулсан орлогыг хуваарилан зарцуулах замаар давтагдан тойрон эргэж байдагүйл ажиллагаа бөгөөд тодорхой хэсэг бүлгээр ангилагдсан орлого зарлагын жагсаалтууд жил бүр хуульчлан батлагддаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2018 онд нийтдээ 12 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэтгэмж, урамшуулал, дэмжлэг, нөхөн олговор болоод нийгмийн халамж хэлбэрийн бусад зардлуудыг хөтөлбөр тус бүрээр нь Хүснэгт 8-д харууллаа. 839,1 тэрбум төгрөгийн зардлууд нь МСҮТ-ийн багш нар, хүүхдээ асран хамгаалж буй ээжүүд , зорилтот бүлэг, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, инфляцитай уялдуулан халамжийн тэтгэвэрийг нэмэгдүүлэх , хүүхдийн мөнгөн тэтгэмж, цаа буга маллаж буй малчдын нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт төлөвлөгдсөн ба бүгд халамж тэтгэмж, орлого хэлбэрээр зарцуулагдах ажээ.
Судалгааны арга зүй. Монгол Улсын Хөдөлмөр Нийгэм хамгааллын яамны харьяа хэлтэс агентлагуудын мэргэжилтэн албан хаагчид дунд судалгаа авна. Судалгаандаа Applied төрлийг ашигласан. / тухайлсан салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдлийг олох/. Судалгааны арга зүй: Конструктивизм буюу бодит нөхцөл ямар вэ,яавал илүү сайжрах вэ, гэдгийг судлах үүнтэй холбогдон чанарын судалгаа хийнэ. |
en_US |